өрийн бэлгэдлийн бас нэгэн чухал махбодь нь төрийн тамга байдаг. Сурвалж бичигт дурдсанаас үзэхэд  Хүннү улсын хаан шаньюй төрийн  тамгатай байсан ба IV зууны үед мандаж байсан монгол угсааны Тоба улсын хаан “Хүрэн цэцэг” оосортой алтан тамга хэрэглэж байжээ. VIII зууны үед найман аймгийн тэргүүлэгч мөн алтан тамгатай байсан ба түүнийг тамгач хэмээх тусгай албаны хүмүүс хадгалдаг байжээ.

Их Монгол улсын Чингис хааны төрийн хас тамгаас гадна Мухулай зэрэг цэргийн  жанжин, тэрчлэн өөрийн гуравдугаар охин Алга бэх зэрэгт тодорхой нутаг мужийг  ерөнхийлөн захирах эрх олгож, алтан болон гуулин тамга соёрхож байсан мэдээ байдаг.

1911 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээн зарласны дараа Богд хааны тамганд монгол бичигээр “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт богд хааны тамга” хэмээн бичиж хэрэглэж байсан ажээ.

Төрийн бэлгэдлийн нэгэн чухал зүйл бол төрийн тамга Төрийн бэлгэдлийн нэгэн чухал зүйл бол төрийн тамга   D0 B1 D0 BE D0 B0 D0 B9 D0 B4 D0 BE D0 B0 D1 80

Харин Ардын засгийн газрын тамгын үүсэл нь 1921 оны 3 дугаар сарын 13 –нд тавигдсан бөгөөд “Монгол Улсын Ардын Засгийн Газрын Тамга” гэсэн үсэгтэй болд тамга үйлдэн хэрэглэж байжээ.

Төрийн бэлгэдлийн нэгэн чухал зүйл бол төрийн тамга Төрийн бэлгэдлийн нэгэн чухал зүйл бол төрийн тамга   D0 B0 D0 BE D0 B1 D1 80 D0 B4 D0 B0 D0 B9

Үүний дараагаар 1992 онд батлагдсан Монгол улсын үндсэн хуулиар төрийн тамганы  шинэ загварыг баталж “Төрийн тамга нь дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар арслангийн дүрс бүхий  бариултай байна.” хэмээн заасан байдаг.