Зүсэлттэй стикер хэвлэл / Print and Cut /

Манай компани зүсэлттэй стикер хэвлэл хийж байна. Японы чанар сайтай ROLAND маркийн машин дээр хэвлэж байгаа ба дурын хэлбэрээр зүсэж өгнө. Ашиглахад маш амархан, хуулаад л наачихна. Та өөрийн бараа бүтээгдэхүүний хаяг, шошго, компани логог хүссэн хэлбэрээр хэвлүүлж, зүсүүлж авах боломжтой.

Цамц фудволк дээр хэвлэх

Хамгийн сүүлийн үеийн шинэ технологи болох даавуун материал дээр шууд хэвлэх, наалттай хэвлэх, зүсэлттэй хэвлэлээр цамц фудволк, ажлын хувцас, даавуун уут, хувцас, мандатны оосор дээр өөрийн хүссэн загвараар хэвлэж өгч байна. Хэвлэлийн хэмжээ хамгийн багадаа А3-аас том хэвлэж болох ба цагаан өнгөөр хэвлэж байгаа давуу талтай.

[youtube height=”315″ width=”560″]https://www.youtube.com/watch?v=Ql1FHHXgVPg[/youtube]

[youtube height=”315″ width=”560″]https://www.youtube.com/watch?v=3xva7sAIl70[/youtube]

 

Фото хэвлэл

Фото хэвлэл гэдэг нь 1,2м-ийн өргөнтэй машинаар шингэн хороор хэвлэдэг нэг төрлийн инк хэвлэл юм. Ихэвчлэн дотор зориулалтаар хэвлэдэг учир нь хэвлэлийн хор нь наранд тэсвэргүй байдаг. Иймд зарим тохиолдолд дотор хэвлэл гэж нь ч бий. Фото хэвлэлийн машинаар фото стикер, фото цаас, фото даавуу, слайд гэх мэт материалаар хэвлэдэг. Өөрийн хэвлэх горим нь өнгөт принтерийн горимтой тул нягтаршил өндөртэй удаан хэвлэдэг юм. Фото хэвлэл нь ус чийгэнд тэсвэргүй тул бүрэх шаардлагатай байдгийг анхаараарай. БҮрэлт нь гэрэл ойж гялалзаж харагддаг гялгар бүрэлт, гэрэл ойдоггүй матт бүрэлт гэж байдаг. Фото хэвлэл нь хулдаасан хэвлэлийг бодвол харьцангуй өндөр нягтаршилтай тул хэвлэлийн эх 150-300 dpi байх шаардлагатай.

1.2м-ийн өргөнтэй, өндөр нарийвчлалтай фото хэвлэлийн машинаар фото стикер /ардаа цавуутай/ , шилний стикер, фото даавуу, уран зургийн хостон дээр болон сүүн слайд, тунгалаг слайд мөн фото цаасан дээр төрөл бүрийн дотор тавих зориулалттай уран зураг, фото зураг, байгалийн зураг, үзүүлэн, самбар зэргийг хэвлэж байна.

  • Фото хэвлэл
  • Фото цаас
  • Стикер хэвлэл
  • Слайд, даавуу хэвлэл
  • Стенд хэвлэл
  • Шилний стикер