Монгол улс хурдтай хөгжиж буй энэ цаг үед аж ахуй нэгж, албан байгууллага олноор үүд хаалгаа нээж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хүч түрэн оролцож байна. “Хаш тамга” компани ч энэхүү бизнесийн өрсөлдөөнт давалгаанд хүч хавсран эрх мэдлийг таны гарт өгөх гол үндэс болох хамгийн дээд зэрэглэлийн, өндөр чанартай тамга, тэмдэг, нууцлал сайтай дардсуудыг үйлдвэрлэж эхэллээ.
Манай компани үйлчлүүлэгч танд олон улсын чанарын стандарт хангасан материалуудаар хүссэн хэмжээ загвар, нарийн хийц, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийн чансааг бүрэн утгаар нь мэдрүүлэх болно.
“Хаш тамга” компани Солонгос улсын хэмжээнд тамга тэмдэгний үйлдвэрлэл, технологийн салбартаа шилдэг компанитай албан ёсны гэрээ байгуулж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг цаг алдалгүй Монголдоо нэвтрүүлэн, хэрэглэгчиддээ чанар амласан бүтээгдэхүүнийг хүргэж байна.
Зах зээлийн цаг наргүй өрсөлдөөнд бусдаас түрүүлж алхахыг эрмэлзэж буй эрхэм бизнесмэн, чадварлаг удирдагч таны хамгийн итгэлт түнш “Хаш тамга” компани байх болно. Бид захиалгыг цаг алдалгүй, хамгийн богино хугацаанд найдвартай биелүүлж, хариуцлагын өндөр түвшинд ёс суртахуунтайгаар хамтран ажиллана гэдгээ уламжлахад таатай байна. “Хаш тамга” компани аж ахуй нэгж, компаниудтай хамтран ажиллахаас гадна хувь хүний хүссэн захиалгыг ч тоо хэмжээ, овор хийц хамаарахгүй хүлээж авч, түргэн шуурхай үйлчилнэ.
Цаг хугацаа алтаар үнэлэгдэх болсон өнөөгийн нийгэмд түргэн шуурхай үйлчилгээ, чанар чансаа, итгэл даах чадвар, соёлтой үйлчилгээ, хариуцлагатай байдлаараа бид салбартаа хошуучлах болно. Тиймээс хамтран ажиллах аж ахуй нэгж, үйлдвэр, компани, хувь хүн та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
ТанилцуулгаAmbujka2015-08-20T10:25:39+08:00